Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяарто 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг худалдааны сайд П.Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.
Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсын Их Хурлын даргад бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана.
Эх сурвалж: ГХЯ