Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрээр "Ерөнхий сайд болоод салбарын сайдын хувьд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх бүх бэлтгэл ажлаа хангаж ажиллах тухай холбогдох бүх сайд, яамдуудын удирдлагад өгсөн байгаа. Иргэдийн хувьд есдүгээр сарын 1-нд хичээл, сургуулийг нээх хүлээлт маш өндөр байна. Дельта вирусын тархалтаас шалтгаалж хичээл сургалтын төлөвлөлтийг хийнэ.
Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт явагдана. Харьцангуй вакцин хийлгэсэн багш, сурагчдын дунд болох учир эрсдэл бага гэж үзэж байна. Гэвч вакцинд хамрагдаагүй 6-11 насныхны хичээлийн асуудал одоогоор тодорхойгүй байна" гэлээ.