Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа аж.
Хурлаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрээр сэтгүүлчдийн асуусан коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн асуудалд “Засгийн Газрын хуралдаанаас гурав дахь тунгийн асуудал яригдаж байгаа. Гэхдээ ДЭМБ-аас гурав дахь тунг тарихыг зөвлөөгүй байгаа. Учир нь зарим улс орон вакцины нэг, хоёрдугаар тунг ч тариагүй байхад гуравдахь тун хийх тухай ярих нь зохимжгүй гэж зөвлөсөн. Гэсэн хэдий ч туршилтаар гуравдахь тун хийж байгаа улс орнууд бий. Манай улсын хувьд наймдугаар сардаа багтаж зорилтот бүлгийн иргэдэд гурав дахь тунгийн вакциныг хийнэ гэсэн төлөвлөгөөгөө ЭМЯ-наас танилцуулсан. Гэхдээ Засгийн Газар болон УОК эцэслэн шийдээгүй байна" гэлээ.