Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа аж.
Хурлаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60 хувь нь Ковид19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Гэхдээ дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдсэн Дельта хувилбар манай улсад бүртгэгдсэн болохыг ЭМЯ-наас танилцуулсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхааруулж байна.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаас 10 их наяадын цогц төлөвлөгөөний талаар танилцуулдаг. 10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 280 мянган ажлын байрыг хадгалж чадсан талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ.
Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай Засгийн Газрын тогтоолыг өнөөдөр баталсан.
Замын-Үүдийн хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гарч байгаагийн 100 нь ачаагүй, 10 нь нүүрсний ачаатай байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байна.
Түүнчлэн Замын-Үүд дэхь боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор засгийн газраас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа” гэлээ.