ХБНГУ-ын Леверкузен хотын химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй алга болсон талаар ВВС мэдээллээ.
Дэлбэрэлт болсон Леверкузен хотын албан тушаалтнуудын мэдээлснээр дэлбэрэлтэд 16 хүн өртжээ. Дэлбэрэлтийг унтраахад олон цаг зарцуулан эргэн тойрон хар утаагаар бүрхэгдсэн байна.
Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхой бус байгаа ба “гэнэтийн ослын улмаас амиа алдсан ажилтны үхэлд гүнээ харамсаж байна” хэмээн Чемпаркийн тэргүүн Ларс Фридрих хэлжээ.
Аврагчид алга болсон хүмүүсийг эрэн хайж байна.
Дэлбэрэлтэд өртсөн хүмүүс ажлаа хийж байсан ба эдгээрээс хоёр гэмтэл нь “ноцтой” гэж үзэж байна.
Дэлбэрэлт болсон газар байрлах гурван танк бүрэн болон хэсэгчлэн өртсөн учраас дэлбэрэлт яг хаана болсныг тогтооход хэцүү болжээ.
Дэлбэрэлтийн чимээ хэдэн километрийн зайд сонсогдсон байна. Цагдаагийнхан ойр орчмыг битүүмжилж, ойролцоох хэд хэдэн авто замыг хаажээ. Хотын дарга Уве Ричрат “энэ өдөр Леверкузений иргэдийн хувьд хараар тэмдэглэгдсэн өдөр байсан” хэмээн мэдэгдлээ.
Ойролцоох хоёр хорооллын тоглоомын талбайг хааж, жимс болон хүнсний ногоогоо идэхээсээ өмнө сайтар зайлж хэрэглэхийг зөвлөж буй.
Леверкузен хотын захиргаа бохирдлын хэмжээ ногоон хэвээр байна гэж мэдээлэв.
Т.Болортуяа