"Токио-2020" олимпын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл долоодугаар сарын 23-нд болж, Б.Урантунгалагийн хувьд 614 оноотой 58-р байранд жагссан.
Хэдийгээр холимог багийн төрөлд цааш өрсөлдөх боломжгүй болсон ч Б.Урантунгалаг ганцаарчилсан төрөлд үлдсэн. Тэрбээр хасагдах шатанд Японы тамирчин Азүра Ямаүчитай таарчээ. Б.Урантунгалаг хасагдах шатны тоглолтоо долдугаар сарын 27-ны 15.20 цагаас хийх байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас гадаа зохион байгуулагдаж байгаа тэмцээн нэг хоногоор хойшилсон юм.
Улсын 10 удаагийн аварга, хоёр дахь олимпдоо оролцох, ОУХМ БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ
Б.Урантунгалаг 1977 оны хоёрдугаар сарын 24-нд төрсөн.
Тэрээр 2012 онд Лондоны олимпод оролцож байсан. Тэрбээр "Токио 2020" зуны олимпын наадмын эрхээ Парис хотноо авч байсан. Тэрбээр 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж хоёр дахь олимпдоо оролцох эрхээ Францаас авч Токио олимпын зорьсон юм.
Б.Урантунгалаг нь 2021 оны Лондонгийн олимпод 9-р байр, 2019 оны ДАШТ-д 33-р байр эзэлж байсан туршлагатай.
Амжилт:
– Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр
– Азийн танхимын наадмын мөнгөн медаль
– Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр
– Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль
– Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль
– "Лондон-2012" олимпийн IX байр
– УАШТ-ий 10 удаагийн аварга
– Багийн болон хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч
Байт харвааны хасагдах шатны тоглолтууд долоодугаар сарын 27-ны 08:56 цагаас EDU, STAR, TV9 телевизээр гарна. Манай тамирчин шилдэг 32-т үлдэхийн төлөө тус өдрийн 15:26 цагаас Японы Ямаучи Азусатай өрсөлдөнө.
ОУХМ БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД
Токиогийн олимпийн байт харвааны спортын эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн долоодугаар сарын 23-нд болж, Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Отгонболд 646 оноотой, 54-р байрт жагссан.
"Токио-2020" Олимпийн наадамд цэц мэргэнээ сорих Монголын харваач Баатархуягийн Отгонболд нь 1996 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн. Тэрбээр 2013 онд ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд геодезийн мэргэжлээр элссэн.
2009 онд “Алдар” спорт хорооноос түүний харваач болох гараа эхэлж байжээ. 2010 онд анхны тэмцээн болох өсвөрийн улсын аваргад ороод түрүүлж байсан.
Б.Отгонболд байт харваагаар хичээллээд 10 гаруй жил болж байгаа. Тэрбээр УАШТ-д хоёр удаа түрүүлж, Дэлхийн цэргийн спортын их наадмын алт, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл, Азийн наадмын сорил тэмцээний хүрэл медальтай.
Тайландын нийслэл Бангкок хотноо болсон байт харвааны 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд эхний гурван байрт шалгарч “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Тус тэмцээнд 18 орны 43 тамирчин сум тавьсан бөгөөд Б.Отгонболд нь “Токио-2020” олимпын наадмын эрх авсан Монголын анхны байт харваач, Монгол улсынхаа олимпын найм дахь эрхийг авч байсан.
Амжилт:
– Армийн дэлхийн тоглолтын холимог баг – Алт
– “Asian cup stage” тэмцээний эрэгтэй баг – Мөнгө
– “Asian cup stage” тэмцээний хувийн төрөл – Хүрэл
– Азийн наадмын тест тэмцээний эрэгтэй баг – Хүрэл
– Азийн наадмын холимог баг, эрэгтэй багийн тэмцээн – IV байр
– Олимпын наадмын эрх олгох тэмцээний эрэгтэй баг – Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
– Улсын хошой аварга
Байт харвааны хасагдах шатны тоглолт нь өчигдөр товлогдоод байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас нэг хоногоор хойшилсон.