Монгол улсыг төлөөлөн олимпын дэвжээнд гарч, МӨНГӨН медаль хүртсэн Саид Моллаеигийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иран улсад төрж, өссөн хэдий ч 2019 онд Монгол улсын иргэн болж, иргэншлээ солиулсан. Үүний учир нь ДАШТ-ий үеэр Ираны засгийн газар улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилийн бөхчүүдтэй барилдахыг хориглосон юм. Улмаар чадварлаг жүдоч маань 2019 оны ДАШТ-д барилдаагүй. Тэмцээний дараа Саид Моллаеи нутаг руугаа буцалгүйгээр Германд орогнож байгаад арван хоёрдугаар сард Монголд ирж иргэншлээ солиулан, өдгөө Монгол улсын нэрийг дэлхийд дуурсгаж явна.
Түүний амжилтаас:
2015 онд Кувейтийн Азийн аварга, Чингис хаан гран-при тэмцээний хүрэл
2016 онд Ташкентын Азийн аваргаас хүрэл
2017 онд Хонконгод болсон Азийн аваргын мөнгө, Исламын эв санааны наадмын алт, Будапештын ДАШТ-ий хүрэл
2018 онд Жакартын Азийн наадамд мөнгө, Бакугийн ДАШТ-д алт
2021 онд ДАШТ-д тавдугаар байрт шалгарсан