МХЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин,
УОК-ын өгсөн үүргийн дагуу вирусийн мутацлагдсан хувилбаруудаас сэргийлэхийн тулд хилийн нэвтрэх цэг бүрд тандалт судалгаа хийж байна. Улсын хэмжээнд МХЕГ 19 чиглэлд хяналт тавин ажиллаж байна. Үүнээс гадна цаг үеийн байдалтай холбоотой шалгалтуудыг хийсэн. УОК, УОК-ын Шуурхай штабаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу манай ажилтнууд ажлын хэсэгт хуваагдан, шийдвэр гаргаж ажилласан. Тусгаарлан ажиглах байранд МХЕГ дөрвөн чиглэлд ажиллаж байна.
Хяналт, шалгалтыг хийх үеэр байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ААН-ид дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Торгууль, шийтгэл өгөх гэхээс илүү зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа.
Мөн МХЕГ-аас хэрэглэгч өөрөө хяналт, шалгалтад оролцох боломжтой болгохыг зорин ажиллаж байна. Ажилтнуудын нийгмийн баталгаа хүнд байна. Иймд ажилтнуудын нөхцөлийг бууруулах үүднээс байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хоёр лабораторийн барилгыг барьж байна.
Гүйцэтгэх албаныхны цалин 500 мянган төгрөг байдаг. Яваандаа энэ тал дээр анхаарч өгнө гэж найдаж байна.