Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын 22 цэгт ажиллана. Эдгээр цэгт 33 багийн 221 эмч, ажилтан ажиллаж, 9010 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 3365, II тунд 5623 буюу нийт 8988 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1067,182 иргэн I тунд, 970,419 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 1661 жирэмсэн эх, 12-15 насны 22,168, 16-17 насны 13,699 хүүхэд II тунд хамрагдаад байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг хүргэе.