Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Азийн аварга Ц.Цогтбаатар шөвгийн 16-д Монакогийн бөх Сидрик Бесситэй барилдан, цэвэр яллаа. Ингэснээр шөвгийн наймд шалгарсан.
Ц.Цогтбаатар шөвгийн наймд 2021 оны Европын аварга Косовогийн Акил Гяковатай барилдаж вазари үнэлгээгээр яллаа.
Тэрээр шөвгийн дөрөвт Риогийн олимпын аварга, ДАШТ-ий гурван удаагийн аварга Японы Оно Шохэйтэй барилдана.
Медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.