Эрүүл мэндийн сайд С.Энхболд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар манай улсад 156,737 хүн халдвар авсан байна. Үүний 2743 нь жирэмсэн эх, 33448 нь хүүхэд байна. Эдгэрсэн 152,158 хүн байна. 774 хүн халдварын улмаас нас баржээ. Эмнэлгүүдэд нийт 1087 амьсгалын аппарат бий. Нөөцөд 100 гаруй аппарат байгаа. ЭКМО аппарат улсын хэмжээнд гурав байна. Нэг ЭКМО аппаратыг захиалсан ба хүлээлгэд байгаа.
Манай улсад хоёр удаагийн давлагаа үүссэн. Өдөрт нийслэлийн хэмжээнд 500-600 тохиолдол бүртгэж байна. Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тархалтын түвшин тогтвортой байгаа. Бид улсын хэмжээнд долоо хоногт дунджаар 30-40 мянган ПСР шинжилгээ хийдэг” гэлээ.