Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр барилдсан Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт Д.Сумъяа эхний тойрогт Словенийн бөх Кая Кайзерт вазари үнэлгээгээр ялагдлаа.
Өдгөө 30 настай Д.Сумъяагийн хувьд 2016 оны Риогийн олимпын мөнгө, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальтай.
Жүдо бөхийн барилдааныг EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байгаа ба медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.