Эмэгтэй хүнд нүүр будалт чухал байдаг. Тиймээс өдөр тутамдаа нүүр будалт хийхдээ өөрт тохироогүй нүүр будалт хийснээс болж наснаасаа хөгшин харагдах эсвэл өөртөө сэтгэл ханамжгүй байдаг. Өдөр тутмын нүүр будалт хийхдээ ямар алдаа гаргадаг, хэрхэн зөв будалт хийх талаар мэдээлэл бэлтгэлээ.
“Make up” артист Маралмаа “Спонжоор будах уу? Багсаар будах уу гээд асуугаад байдаг. Тэгэхлээр нимгэн суурьтай жигд гоё будъя гэвэл хоёуланг нь ашиглах ёстой. Багсаараа кремээ тараагаад спонжоороо гадаргуу буюу ямар ч хэрэггүй зузаан харагдуулаад байдаг учраас өнгөн давхаргыг арчиж авах ёстой. Дараа нь өө сэвтэй хэсэгтэй дахин түрхээд спонжоороо товшиж илүүдлийг авна. Ингэж байж натурал харагдана. Шууд гараараа товших эсвэл спонжоор түрхэх юм бол зузаан болно. Нэгээс хоёр цагийн дараа хүний нүүрний хөдөлгөөнөөр үрчлээтэй хэсгүүд дээр шингэлт явагдана. Тиймээс зузаан болчихно. Үүн дээр хүний нүдийг тусгахгүй байя гээд нүд, хөмсгөө тод будчихдаг. Тэгэхлээр суурийг л анхнаас нь зөв тавих ёстой. Нийтлэг алдаа гэвэл нүүрэндээ нэг л өнгийн крем, праймер хэрэглэж буддаг алдааг дийлэнх нь гаргадаг. Хүний арьс чинь өөрөө холимог тослог янз бүр байдаг. Жишээлбэл T зоноороо тослог хирнээ бусад хэсгээрээ хуурай байдаг. Тийм учраас хоёр өнгийн крем хольж өнгөө гаргаж авах хэрэгтэй. Арьсны онцлогтоо тааруулаад тус тусад нь праймер хоёр гурвыг хэрэглэж болдог гэсэн үг. Гарандаа дээрээ кремээ тестэрлэж үзээд байдаг. Хүний нүүр, гарын арьс бүтэц, өнгөний хувьд өөр. Шанааны хэсэгтээ тавьж үзээд хүзүүний хэсэг, дээшээ нүүрэнд уусаж байгаа эсэхийг хараад сонгож авах ёстой” гэлээ.
Мөн тэрбээр зуны улиралд илүүтэйгээр будаг тогтохгүй урсаад байдаг. Тэгэхлээр цацдаг праймер зүгээр хэрэглэхийг зөвлөсөн юм. Нүхжилттэй байгаа хэсэгтээ тусад нь нүхжилтийн праймер хольж хэрэглэвэл гялайж, хуурайшдаггүй аж. Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ зөв сонгож хэрэглэвэл нүүр будалт өө сэвгүй болдог. Хамгийн энгийн жишээ бол нарны тосыг нүүрээ угаачхаад шууд түрхчихдэг шүү дээ. Гэтэл нарны нарны тосыг хэзээ ч өөрийн үндсэн арьсандаа хүргэж болдоггүй байна. Заавал доор нь тоник, серум, эссенз арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхсэнийхээ дараа нарны тосоо хэрэглэхийг сануулсан юм. Түүнчлэн хөмсөгний өөрийн хэлбэрийг алдагдуулахгүйгээр будаж өнгөө сонгохдоо үс, хөмсөг, нүдний хүүхэн харааны өнгөө балансалж байгаад сонгох хэрэгтэй гэв.
Мөн тэрбээр бүсгүйчүүддээ хандаж жилд ядаж нэг удаа өөртөө нэг, хоёр өдрийг зориулаад мэргэжлийн сургалтад хамрагдаад өөрийгөө өөр өнгө төрхөөр харж үзээсэй зөвлөсөн юм.