Тяньжины боомт дээр гацсан чингэлгүүдээс үүдэн, мөн ОХУ тэргүүтэй зарим улс орнууд Японоос машин авдаг болсноос шалтгаалж манай улсад машины үнэ нэмэгдэж буй юм. бид Да хүрээ зах дээр бизнес эрхлэгчдээс энэ талаар тодрууллаа.
Үнэ нэмэгдэж байгаа шалтгаан нь хил гааль хааж гацсантай холбоотой. Мөн Японоос авч байгаа авто машины үнэ өссөнтэй холбоотой юм. Ганцхан Монгол улс Японы дуудлага худалдаанаас машин авахгүй шүү дээ. Өчнөөн улс байгаа. Мөн хамгийн хэцүү зүйл нь тээвэр өссөнтэй холбоотой. Австрали, Солонгост албан ёсны дуудлага худалдаа гэж зүйл байхгүй учраас унаж байгаа машинаа зарах ч юм уу тийм тохиолдлоор авдаг. АНУ-ын дуудлага худалдаанаас авъя гэх юм бол манай зах зээлд нийцэх үнэ байхгүй. Үнэхээр тэнгэрийн үнэтэй.
Одоохондоо үндсэн ханшаараа зарж байна. Наймдугаар сараас тээвэр өсөөд ирэх юм бол энэ зарж байгаа үнэ маань хамгийн хямдхан үнэ болоод найман сарын 1-нээс үнэ өснө. Энэ бүгд төр засагтай л холбоотой. Манай төр засаг юм хийж байсан бол тээврийг гацааж, энэ олон хүмүүсийн барааг тэнд гацаагаад ийм хомстол үүсэхгүй. Түрүү сарын 15-нд ирчихсэн байх машин одоо болтол ирээгүй байна. Хаана байгаа нь ч мэдэгдэхгүй. Дөрвөн сараас хойш түрээсээ төлөөд нэг ч машин тавиагүй маш олон ченжүүд байна. Тэд бүгд банкны зээлтэй, хэцүү хүмүүс байгаа шүү дээ. Бид бүгдээрээ л шүдээ зуугаад байж байна.
4-5 машин ордог 40 тонны тооны чингэлэгийн тээврийн зардал нь 2650-3000 доллар байсан. Тэр үнэ нь 4300-4700 доллар болоод өссөн байна. Тяньжины боомт дээр гацсан байгаа гацаа гарч эхэлж байгаа. Миний дөрвөн сарын чингэлгүүд ирсэн. Энэ зах хоосон болсон байсан юм. Одоо бараг дүүрч байна. Нийлүүлэлт ихэсч эрэлт багасаад ирэхээр зах зээлийнхээ жамаар үнэ н буудгаараа бууна. 2020 онд 14.5 сая байсан приус 20 тэр үнэндээ буцаж очихгүй. 16.5 сая болно. Яагаад гэвэл тээврийн нэмэгдлээрээ. Одоо 18 сая болоод байгаа нь барааны хомстлоос үүссэн.
Ганцхан Японд ч биш. Дэлхийн зах зээлд машины үнэ өссөн шүү дээ. Чингэлэгтэй холбоотой. Урд нь 2600 доллар байсан чингэлэг одоо 4000 болохоор нэг машин дээр 500 мянгаас 1 сая төгрөг нэмэгдэж байгаа юм. Миний зарж байгаа машинууд 3-5 саяын хооронд үнэ нь нэмэгдсэн дээ.
Да Хүрээ захын маркетингийн менежер Ч.Ганзориг
Цар тахалтай холбоотой машины нийлүүлэлт удааширсан байгаа. Бизнес эрхлэгчдийн машинууд урд их түгжрэл гацалт үүссэн. Сүүлийн хоёр долоо хоногт машинууд эхнээсээ бууж байна.