Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Олимпын наадмын жүдо бөхийн өнөөдрийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ төрөлд Японы тамирчин ах, дүү Абэ нар хоёулаа аваргын алтан медалийг хүртлээ. Олимпын түүхэнд нэг өдөр, ах дүү хоёр алтан медаль авч байсан түүх өмнө нь үгүй билээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Абэ Ута, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Абэ Хифүми нар учраа бүрээ өвдөглүүлсээр ийнхүү нэгэн зэрэг аваргын алтан медалийг хүртэж, нутгийнхаа тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.
Сонирхуулахад ах дүү Абэ өмнө нь 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мөн нэг өдөр тус тусын жингийнхээ аварга болж бахдам амжилтыг эзэн болж байсан юм.