Токио 2020 зуны олимпын наадам үргэлжилж байна.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг талбайн эзэн Японы эсрэг хийсэн. Азийн наадмын мөнгөн медальт хүчтэй багийн эсрэг манай охид чамлахааргүй өрсөлдөж, 19:10 харьцаагаар ялагдал хожигдов.
Монголын сагсны шигшээ ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга Оросын багтай хийж, 21:5-аар хожигдлоо. М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авсан юм. Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болов. Түүнчлэн оросууд дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо түүжээ.
Манай охид маргааш 09.40-өөс Румын, 16.30-аас Францтай тоглох болно.
Эх сурвалж: МҮОХ