Зуны халуун өдрүүдэд хурц нарны нөлөөнд арьс түлэгдэж, борлодог. Тэгвэл гэмтэж, борлосон арьсаа хэрхэн арчилж, цайруулах вэ?
Наранд борлосон арьсыг цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн маш олон төрөл байдаг. Орц, найрлага нь тодорхойгүй бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд гэрийн нөхцөлд гар доорх материалаар арьсаа цайруулах аргыг санал болгож байна.
Арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга бол витамин С ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Учир нь антиоксиад нь арьсыг хурдан хугацаанд цайруулж, нөхөн төлжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Тиймээс гэрийн нөхцөлд арьсаа хурдан цайруулахыг хүсвэл нимбэг, тараг, жүрж, алое гэх мэт витамин C-гээр баялаг бүтээгдэхүүн ашиглавал тохиромжтой.
Маск бэлтгэх
Нэг ширхэг нимбэгийн шүүс, нэг ширхэг өндөгний цагаан, 10 гр элсэн чихрийг 100мл буцалсан усанд өнгө нь цайвар болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ. Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.
Тараг түрхэх
Өдөржин наранд явсны дараа арьс түлэгдэж, хорсох улайх шинж тэмдгүүд илэрсэн үед хольцгүй элгэн тараг түрхээд хорин минутын дараа цэвэр усаар угаана. Зарим үед тэр чигт нь унтаад өглөө нь бүлээн усаар угааж ч болдог. Энэ аргыг долоо хоног тасралтгүй хэрэглэвэл үр дүн нь мэдэгдэх болно. Тарагт агуулагдах витамин C нь арьсыг цайруулж, нөхөн төлжүүлдэг.
Тараг болон нимбэгтэй маск бэлтгэх арга
Гурван хоолны халбага органик тараг, нэг хоолны халбага органик зөгийн бал, тал нимбэгийн шүүсийг шахаж сайтар холиод нүүрний арьсанд жигд түрхээд 30-40 минут болсны дараа угааж цэвэрлэнэ.
Арьсаа цайруулахаар хичнээн үнэтэй тос, бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүнд хүрэхгүй байвал арьс амарч чадахгүй байна гэсэн үг. Нойр дутуу байснаас болж арьс амархан гэмтэж, гунддаг байна. Тиймээс арьсаа үр дүнтэй цайруулахыг хүсвэл унтаж, амрах хэрэгтэй.
Арьс хуурайших хамгийн том шалтгаан нь шингэний дутагдал
Хэрэв таны арьс хуурайшиж байгаа бол чийглэг болгох бүтээгдэхүүн хэрэглэхийн хамт ус сайн уугаарай. Халуун наранд хэт удаан байсны улмаас хүний бие шингэнээ хөлс болгон гадагшлуулдаг. Улмаар шингэний дутагдалд орж, арьс харладаг байна.