Нийгмийн сайн сайхны төлөө иргэдээс тамхины иш худалдан авдаг иргэн М.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр хоёрдугаар сараас одоог хүртэл 30 кг тамхины иш худалдан авсан байна. Цаашид олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газарт өөрийн хөрөнгөөр эко тамхины цэг байгуулахаар төлөвлөжээ.
Таван сараас хойш хөл хорио, цар тахал ихэссэн учраас тамхины иш худалдаж авахаа түр хугацаагаар зогсоочихсон байгаа. Цар тахал гайгүй болохоор буцаагаад аваад эхэлнэ. Ингэж худалдаж авсан тамхины ишээ “Их наран”-ийн хогийн цэг дээр устгалд оруулдаг. Нэг тонн тамхины иш худалдаж авах төсөв гаргасан байгаа. Үүний дараа гудамж талбайн тамхины иш тодорхой хэмжээнд багасаж, залуучууд хаях нь багассан байвал миний хийсэн ажил үр дүнгээ өгсөн байна гэж ойлгоно.
Саппоро, Багшийн дээд гэх мэт олны хөл хөдөлгөөн ихтэй газар өөрсдийнхөө хувийн зардлаар орчин үеийн техник, технологийг ашиглаад дотор нь ороод тамхиа татахад зуны халуунд халууцахгүй, өвлийн хүйтэнд даарахгүйгээр татах боломжтой эко маягийн тамхи татах цэг хийх гээд төсөл дээрээ явж байна. Санхүүгийн боломж хүрвэл хоёр, гурвыг хийх санаатай байгаа. Чадахгүй бол нэгийг хийгээд хүмүүст таниулж, ийм тамхины цэгүүдээр орж үйлчлүүлж байгаарай, тамхины цэгт тамхиа татаж байгаарай гэдэг үзэл суртлыг төрүүлэх гээд байгаа юм.
Нийгэмд ямар нэг зүйл хийхдээ улсаас маш их төсөв гаргаж хийгээд байна. Төсвөөс мөнгө гаргаж реклам хийх, миний залуучуудад уриалж байгаа хоёрыг харахад хүмүүс хүлээж авч байгаа хандлага нь шал өөр байгаа юм. Том рекламыг залуучууд тоож үзэхгүй шүү дээ. Гэтэл ямар хор уршигтай талаар хэлж, худалдаж авъя, нийлж багасгая гэхэд хүмүүс маш их дэмжиж байна.