Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Зуны XXXII дахь олимп Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр нээлтээ хийсэн. Олимпод анх удаа оролцож буй 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 харьцаатай ганцхан оноогоор ялагдлаа. Тэд өнөө орой хоёр дахь тоглолтоо АНУ-ын багтай хийнэ.
Гавьяат дасгалжуулагч С.Тулгын дасгалжуулж буй Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан нар багтсан юм.