Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд зодоглосон М.Уранцэцэг Израилын Шира Ришонитой барилдаж өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарсан.
М.Уранцэцэг шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдаж ялагдлаа. Ингэснээр тэрээр хүрэл медалийн төлөө Португалийн Катарина Коштатай барилдаж өчилтөөр цэвэр ялснаар олимпоос хүрэл медаль хүртлээ.
Энэ бол Монгол Улсын шигшээ багийн Токиогийн олимпын анхны мадаль төдийгүй Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн олимпын анхны медаль байлаа. Тэрээр 3 дахь олимпдоо оролцож, анхны медалиа ийнхүү хүртэж байна.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэвжээн дээрээс бууж ирээд монголын хэвлэлд "Маш их баяртай байна. Намайг медаль авахад манай баг хамт , бэлтгэл хангагч, багш нар маань маш их тусалсан. Аав, ээждээ, хайртай ах дүү нар, хамаатан садан, найз нөхөд, Хүч спорт хороо тусалж дэмждэг бүх хүмүүст баярлалаа. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Медаль авсандаа маш их баяртай байна, баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Гэрэл зургийг МҮОХ