Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн Э.Даваахүү зургаан удаагийн гараанаас 577 оноо авч 12 дугаар байранд бичигдлээ. Тэрээр финалд шалгарсан тамирчнаас ердөө нэг оноо дутлаа.
Тус төрөлд нийт 36 тамирчин оролцсон бөгөөд хамгийн өндөр оноо авсан 8 тамирчин финалд шалгарсан юм. Энэтхэгийн Чаудхари Саураб 586 оноо авч олимпын урьдчилсан шатанд тэргүүллээ.
Финалын тоглолт 14:45 цагт эхлэх бөгөөд манай тамирчин Э.Даваахүү уг төрлийн тэмцээнээ ийнхүү өндөрлүүлж байна.
Тэрээр долоодугаар сарын 27-нд 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Ц.Анударийн хамт өрсөлдөнө. Мөн наймдугаар сарын 1-нд 25 метрийн хурдан гар бууны төрөлд цэц сорино.
Хамгийн өндөр оноо авч финалд шалгарсан 8 тамирчин: