Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. Урнаа өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо.
М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана. Тэдний хоорондын харьцаа 2:2 байгаа юм.
Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд М.Уранцэцэг дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна гэж МҮОХ-ноос мэдээллээ.