Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УОК-ын гаргасан шийдвэрээр энэ оны тав дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүнсний дэлгүүрийг 22.00 цагаас хаах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь өнөөг хүртэл хэрэгжсээр байгаа. Тэгвэл иргэдээс хүнсний дэлгүүрийн хуваарийг хэвийн болгох тал дээр ямар байх сурьтай байгааг хүргэе.
ИРГЭД:
- Эрт хааж байгаа нь зөв байх. Хуучин хэвэнд нь оруулаад дэмий байлгүй цар тахлыг дарсан хойно юу юм гэхээс. 22.00 цагаас хаах юм чинь гээд, яараад хэрэгтэй юмаа авч амжина шүү дээ. Үгүй бол хоцроно.
- Дэлгүүрүүд 24.00 цаг хүртэл ажилласан нь дээр. Бар караоке харин 24.00 цаг хүртэл дэмий шүү дээ.
- 22.00 цаг нь зүгээр гэж бодож байна. Хүмүүс өөрсдөө амжаад олон хүний бөөгнөрөлөө зохицуулаад үйлчлүүлсэн нь зөв шүү дээ.
- 22.00 цагт ажил тарна. Түүнээс хойш дэлгүүр орж чадахгүй болоод байна. Гэртээ идэж уух юм авч чадахгүй асуудалтай л байна.
- Одоохондоо 22.00 цагаас байхад болох байх. Өвчин зовлонгийн үеэр 24.00 цаг гээд байх шаардлага байхгүй. Миний ажил 20 цагаас тардаг болохоор боломжийн гэж боддог.
- Хүмүүсийн худалдан авах цагийг 24.00 цаг хүртэл байсан нь дээр гэж бодож байна. 22.00 цагаас заримдаа юм авах тохиолдолд хаачихсан байдаг учраас их төвөгтэй байдаг. Халдвар хамгааллын хувьд ч гэсэн ялгаагүй гэж бодож байна.
- Урьдных шигээ хэвийн байдалдаа орвол зүгээр гэж бодож байна.
- Гол нь архи дарс. Архи дарсаа зарахгүй бол хүнс байж болно. Эдийн засаг унасан үед ААН байгууллагуудаа дэмжих ёстой. Хоёр жил ААН-үүд орлогогүй хорионд орлоо. Ковидын хүндрэл одоо л ард түмэн дээр ирж байна. Тиймээс аль болох дэмжих л хэрэгтэй.
- Орой ундаа уумаар санагдсан үед дэлгүүр хаачихдаг шүү дээ. Ажил 22.00 цагийн үед тардаг юм чинь. Хөл хориогоо тавьсан нь дээр дээ.