Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Дэлхийд 200 гаруй улс байдаг. Үүнээс энэ удаагийн олимпод НҮБ-н дүрмийг хүлээн зөвшөөрч, Ерөнхий Ассамблейн гишүүнээр элссэн 193 улс, мөн нутаг дэвсгэрийн маргаантай бүс нутгийн бусад улсууд нийлээд 206 орны 11 мянга гаруй тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөхөөр Токиод цуглалаа.
Тусгаар тогтноогүй эсвэл тусгаар тогтнол нь маргаантай улсыг тивээр нь ангилвал Ази тивээс Хятадын Тайвань, Хонконг, Европ тивээс Косово, Австрали-Номхон далайн бүсээс АНУ-ын эзэмшил Гуам арал, Самоа арал, Шинэ Зеланд улсын Күүк арал, Америк тивээс Нидерландын эзэмшил Аруба арал, Их Британийн эзэмшил Бермуда арал, Виржиний арал, Кайман арал, АНУ-ын эзэмшил Виржин арал, Пуэрто-Рико гэсэн улсуудыг нэрлэж болно.