Коронавирусийн дельта хувилбарын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг хүргэхээр уушгины мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, профессор С.Мөнхбурамтай ярилцлаа.
Тэрбээр, Энгийнээр тайлбарлабал коронавирус мутацид ороод танихгүй болтлоо өөрчлөгдөөд байгаа юм биш. Юун түрүүн коронавирусийг Англиин, Энэтхэгийн гэх зэргээр нэрлэж байсныг Альфа, Бета, Гамма, Дельта гэж нэрлэсэн юм. Шинэ дельта вирусийн хувьд, өвчлөөд эдгэрсний дараа PCR шинжилгээгээр халдваргүй гэж гарсан ч хүний цусанд 21-28 хоног оршдог гэдгийг эрдэмтэд судалсан байна. Мөн их хурдтайгаар уушгины хатуурал, соривжилтыг үүсгэдэг.
Вирусийн хатгалгаа гэдэг нь уушгины аль ч хэсэгт нэвчдэс үүсгэдэг. Үүнийг Орос эрдэмтэд судлаад “нисдэг хатгалгаа” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл баруун уушгины дээд талд хиржигнэж байснаа маргааш нь чагнахад баруун уушги нь зүгээр болчихсон зүүн уушгиных нь доод талд хиржигнээд эхэлдэг. Рентген зураг аваад харахад баруун уушгинд байсан нэвчдэс шимэгдээд зүүн тал руугаа явчихсан байдаг.
Мөн вирус гэдэг нь вирусийн эсрэг эмэнд л үхдэг болохоос биш пенициллин эсвэл антибиотикт үхдэггүй. Тэгэхлээр заавал вирусийн эсрэг эм хэрэглэх хэрэгтэй. Дексаметазоноор вирусийг бас устгаж болно. Ноднин жил 10 сарын үед Англичууд дексаметазон устгаж болдог гэдгийг мэдээд эмийн сангуудаар олдохгүй байгаа гэсэн мэдээллүүд явж байсан. ланадексон гээд эм манай улсад байдаг. Энэ эмийг хэрэглэх хэрэгтэй.
Дельта вирусээр халдварласан хүний уушгийг лабораторийн шинжилгээ хийгээд харахад гуурсан хоолойн холбогч эдийн хатуурал, сорвижилт үүсч буй нь харагдаж байна. Энэ нь архаг олон жил өвдсөн сүрьеэтэй хүн эсвэл уурхай, бензин колонк шиг эрсдэлтэй орчин нөхцөлд ажилладаг хүмүүст оношлогддог. Гэхдээ энэ нь 10, 20 жил өвдөж байж үүсдэг. Гэтэл коронавирусийн дельта хувилбараар өвчдөхөд ердөө сарын дотор үүсчихдэг юм байна. Миний ажигласнаар гурван хүндрэл явагдаж байна. Үүнд:
- Холбогч эд гуурсан хоолойн хатуурал сорвижилт үүсэх
- Уушги устах
- Цус алдалт, задрал үүсэх хүндрэл өөрчлөлтүүд үүсч байгаа.