Цар тахлын үед хуваариа бизнес эрхлэгч болон үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой манай редакцаас сурвалжилга мэдээллийг хүргэж байгаа. Бид энэ удаа AYA MONGOLIA хослол үйлдвэрлэгч компанийг онцолж байна.
Монгол улс ноос ноолуураар дэлхийд тэргүүлэгч орны нэг. Зөвхөн ноос ноолуур, түүхий эдийг гадны орнуудад экспортлох биш түүхий эдээ бүтээгдэхүүн болгож, үнэт зүйлийг шингээн олон улсад гаргах зорилгыг агуулж буй үйлдвэр юм. Үйлдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг AYA MONGOLIA брендийн маркетингийн менежер Б.Ану-Үжин хэлэв.
Тэрбээр, Аяа нь 2017 онд Английн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан ба одоо 13-н ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улс ноос, ноолуурын гарцаар тэргүүлэгч орон боловч хувцас загварын салбар, тэр дундаа үйлдвэрлэхэд хамгийн хэцүү гэгддэг хослолын үйлдвэрүүд цөөн билээ. Иймд, бид үнэ цэнэ шингээсэн уламжлалт Англи аргачлал, дэлхийд танигдсан тансаг зэрэглэлийн материал болон Монгол хүний ур ухааныг ашиглан хослолыг үйлдвэрлэж цаашдаа Олон Улсын зах зээлд Монгол материал ашигласан хослолыг нийлүүлэх зорилгоор энэхүү ажлыг эхлүүлсэн.
Бид “Хүмүүс таны хийсэн зүйлийг худалдан авдаггүй харин яагаад үүнийг хийж байгааг чинь худалдан авдаг” гэх уриатай ажилладаг. Тийм ч учраас Аяа нь Монгол Улсын эдийн засгийг дэмжиж импортыг орлож, цаашдаа экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний тоог нэмэхийг зорьж байна.
Бидний хамгийн том давуу тал бол чанар. Аяа-ийн чанарыг ур чадвартай оёдолчид болон чанартай материалаар хийсэн хослолын эдлэх хугацаа илтгэдэг. Дийлэнх хослол нь наалт буюу цавуугаар хатуулгыг хийдэг бөгөөд энэ нь хослолын насыг богинсгож, хөлөргөх асуудлыг үүсгэдэг. Бид бортовка буюу Итали адууны дэл сүүл ашиглан хийсэн материалыг хэрэглэж 200 жилийн өмнө Англи улсад хэрэглэгддэг байсан тэр л аргачлалаар гар аргачлалаар хослолоо урлаж байгаа нь хослолын эдэлгээг уртасгаж, хөлрөх болон бусад эрсдлийг бууруулж байна.
Мөн дотооддоо үйлдвэрлэдэг тул хэрэглэгч захиалгаа өгсний дараа хослолын примеркаг 1-2 удаа өмсөж үздэг тул алдаагүй эцсийн бүтээгдэхүүнийг хүлээн авдаг. Ямар нэгэн асуудал алдаа гарвал эргэх эзэнтэй учраас бүтээгдэхүүнийг тогтмол сайжруулах боломжийг бидэнд олгодог юм.
Мөн хүн болгонд хүртээмжтэй байлгахын тулд өөрсдийн бүтээгдэхүүнийг хамгийн боломжит хямд өртгөөр хэрэглэгчиддээ санал болгож байгаагаас гадна дэлгүүрүүд дээр зарагддаг стандарт хэмжээтэй хослолоо ч тухайн хэрэглэгчдээ зориулан гол таарах ёстой хэсгүүдийг нь тааруулан өгдөг.
Бид түүхий эд болох гадар, дотор, товч, туслах материалыг Англи, Япон, Итали, Германаас татаж авдаг. Ковидын үед бидний захиалсан материал хил дээр 1-2 сарын хугацаанд гацаж байсан. Мөн, өвчний тархалтын ид үед ковидын эрсдэл нэмэгдсэн учраас үйлдвэр зарим үед цөөн хүнтэйгээр ажиллаж байна.