Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид шинэ оны эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 99.3-127.8 хувиар биелүүллээ. Уулын цул гаргалт 744.2 мянган метр куб буюу төлөвлөгөө 100.1 хувиар, хөрс хуулалт 408 мянган метр куб буюу төлөвлөгөө 99.5 хувиар биелжээ. Энэ хугацаанд 871.2 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 102.5 хувь, 848 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний үзүүлэлт 99.95 хувьтай байна.
Шинэ оны эхний 10 хоногт хүдэр дэх зэсийн агуулга 0.432 хувь, молибдений агуулга 0.01550 хувьтай байв. Эдгээр үзүүлэлт 99.3-119.2 хувиар биелсэн дүнтэй байна. Хүдэр дэх зэсийн металл авалтын төлөвлөгөө 101 хувиар, молибдений металл авалт 107.3 хувиар тус тус биеллээ. Мөн баяжмал дахь зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.2 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 127.8 хувиар давж биелжээ. Эхний арав хоногийн байдлаар, нийт 16272 тонн зэсийн баяжмал, 205.4 тонн молибдений баяжмал ачуулсан байна. Ачигдсан зэс болон молибдений баяжмалын чанарын төлөвлөгөө 102-103.1 хувиар биеллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.