Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Үндэсний статистикийн хорооноос эхний хагас жилийн мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 36.3 мянган эх амаржиж, 36.6 хүүхэд мэндэлжээ.
Эхийн эндэгдэл энэ оны эхний хагас жилд 29 болж өмнөх оны мөн үеэс 14-өөр нэмэгдсэн байна.
Тодруулбал, эхийн эндэгдлийн 19 нь буюу 65 хувь нь коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас барсан байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 1000 хүнд ногдох төрөлт 10.8, нас баралт 2.5 хувь болж хүн амын ердийн өсөлт 9.3-д хүрч өмнөх оны мөн үеэс 0.7 нэгжээр буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Мөн улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд нийт нас баралтын 5.7 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлж байна.