Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Энэхүү хөтөлбөр нь ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлт, түншлэлийг хөгжүүлэх зорилготой. Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх юм.
Гурван байгууллагын ажлын багийн гаргасан төлөвлөгөөнд дараах зургаан багц ажил тусгажээ. Үүнд:
- Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийх, шинэ мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
- Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд геологи, уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, инновацын судалгаа хөгжүүлэлт;
- Химийн үйлдвэрлэл-байгаль экологид ээлтэй хаягдлын аж ахуйд чиглэсэн судалгаа хөгжүүлэлт;
- Эрчим хүчний ханган нийлүүлэлт, хэмнэлтийн судалгаа хөгжүүлэлт;
- Дижитал технологид тулгуурласан их өгөгдөл, мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох судалгаа хөгжүүлэлт;
- Нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хүний сэтгэлгээний онцлог, төлөвшил, соёлын суурь судалгаа, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын соёлын судалгаа, хүний нөөцийн менежментийн судалгаа хөгжүүлэлт