Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь огцруулжээ. Тодруулбал тус аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдаанд Ардчилсан намын гурав, МАН-ын 18 гээд нийт 21 төлөөлөгч оролцжээ. Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 20 төлөөлөгчийн саналаар огцруулахыг дэмжсэн байна.
Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймагт АН 20 суудал, МАН 19 суудал авсан. Орон нутгийн сонгуулийн дараа буюу 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Д.Золжаргалыг Архангай аймгийн Засаг даргаар томилсон. Түүнийг огцруулах асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан билээ.