Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.
ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Ахлах статистикч Э.Гантуяа "Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний хагас жилд давхардсан дүнгээр 2.3 сая иргэнд тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 56.7 мянгаар буюу 2.5 хувиар өсжээ.
Олгосон мөнгөн дүнгийн хэмжээ 364 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан" гэв.