Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сарын эхний 20 хоногийн байдлаар гарлаа. Энэ хугацаанд 1449 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөний биелэлт 98.9 хувьтай байгаа бол хөрс хуулалтын гүйцэтгэл 781.8 мянган метр куб буюу төлөвлөгөө 103.4 хувиар биелэв. Хүдэр олборлолт 1700 мянган тонн, хүдэр боловсруулалт 1731 мянган тонн буюу төлөвлөгөө 94.1-95.9 хувийн үзүүлэлттэй байна. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 102.4 хувиар, молибдены агуулгын төлөвлөгөө 146.4 хувиар, зэсийн металл авалт 100 хувиар, молибдены авалт 113.5 хувиар тус тус биеллээ. Баяжмал дахь металл авалт болон агуулгын төлөвлөгөө өндөр үзүүлэлттэй байна. Тухайлбал, баяжмал дахь зэсийн агуулга 103.5 хувиар, молибдены агуулга 105.2 хувиар биелэв. Энэ сарын эхний 20 хоногт уурхайчид нийт 31232 тонн зэсийн баяжмал, 377.9 тонн молибдены баяжмал тус тус экспортод ачууллаа. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 103.5 хувь, молибдены баяжмалын чанар 105.2 хувиар, баяжмал дахь зэсийн металл авалт 102.2 хувиар тус биеллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.