Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна

Цар тахлын нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1497 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 676 нь Улаанбаатар хотод, 803 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 18 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны 4 хүн нас баржээ. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 749 боллоо.
Өнгөрөгч хоногт 3646 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 141,248 боллоо.
Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь
- Хөнгөн 5972
- Хүндэвтэр 2902
- Хүнд 896
- Нэн хүнд 203 хүн эмчлүүлж байна.