Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахих зорилготойгоор хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд зэргийг битүүмжлэх арга хэмжээ авсан билээ. Засгийн Газраас хөл хорионы дэглэмийг сулруулж үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж эхэлсэн. Гэвч хүүхдийн тоглоомын талбай битүүмжлэлтэй хэвээр байгаад зарим эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна.
Энэ нь хүүхдийн тоголж наадах эрхийг хязгаарлаж буй асуудал юм. Нөгөө талаас халдвар хамгааллын дэглэмийг сахих нь зөв. Гэсэн хэдий ч хүүхэд агаар салхинд тоглох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ганц арга зам нь гүйж харайн, тоглож наадах юм.
Тоглоомын талбайг битүүмжилснээр бага насны хүүхдүүд гар утас, компьютерт донтох, таргалах зэрэг асуудлууд үүснэ. Тиймээс тоглоомын талбайг нээж өдөр бүр ариутган, хүүхдэд ээлтэй байх шаардлагатайг хэлж байлаа.