-МУК-ИЙН БАГШ НАР ШҮҮХЭД ХАНДАНА-
Монгол улсын консерваторийн багш нар өчигдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалантай уулзсан ч тодорхой хариулт авч чадаагүй байна. Тиймээс БШУ-ы сайдад хандаж, бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Хэрэв тодорхой зөвшилцөлд хүрэхгүй бол консерваторийн хамт олон тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, шүүхэд хандахаа хэллээ.
МУК-ийн удирдах зөвлөлийн ахмад багш нар:
“БШУ-ы сайдтай уулзахад биднийг сүрдүүлсэн. Танай газар яамны өмч бид өмчөө өөрсдөө мэднэ. Би маш олон мэдээлэлтэй байдаг гэж хэлсэн. Танай сургууль дотроо олон хагарсан байдаг юм байна лээ. Хуучин циркийн хажууд 0.3 га, сургуулийн 0.3 га газраа алдсан байхад авч өгсөн. Одоо та бүхэн газраа өг гэж хэлсэн. Энэ нь бидэнд маш эвгүй сонсогдсон. Ахмад үеийнхэн сайдад итгэсэн. Энэ олон хүний итгэлийг битгий алдаач” гэж хэллээ.
Хийл хөгжмийн багш Д.Галбадрах “Тавдугаар сард гэрээ хийхдээ 650 хүүхдийн багтаамжтай сургууль барина гэж хийсэн. Мөн сургуулийн багш нар хуралдаж, шийдвэрлээгүй. Тиймээс хууль бус гэрээ гэж үзэж байна.
Боловсролын сайд биднийг гаднын хүмүүс гэж хэлсэн. 33 хуудас бүхий багш, төгсөгчдийн гарын үсгийг нэгдсэн журмаар аваад сайдад хүргүүлсэн. Тиймээс энэ тоотой хэдэн хүний хийж байгаа жагсаал биш” гэлээ.
Сургуулийн багш нар дараах гурван шаардлага тавилаа.
- Сургуулийн эзэмшлийн газарт БҮТ-ийн барилга бариулахгүй.
- Удирдах зөвлөлдөө танилцуулахгүйгээр хууль бус гэрээ хийсэн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүг огцрохыг шаардаж байна.
- Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг солихыг шаардсан юм.
.