Бусдад таалагдаагүйнхээ төлөө хэн нэгэнд доромжлуулж, зодуулж, эрхээ эдэлж чадахгүй яваа иргэн О.Осоржамаатай ярилцлаа.
Тэрээр, Надад хамаатан садан, гэр бүл, өмөөрөх хүн байхгүй учраас хүмүүс элэг барих хандлагатай байдаг. Үнэндээ гадуур алхаад явах зориг надад байхгүй. Саяхан Арханхангай аймагт, нутгийн нэр гутаалаа гэх шалтгаанаар намайг зодсон хүн, “Чамайг алсан байхад эх орон надаар бахархана уу гэхээс ял шийтгэл байхгүй” гээд дайрч байсан.
Өнөөдөр ганцхан Осоржамаа гэдэг хүний эрх зөрчигдөөд байгаа юм биш. Ил далд эрх нь зөрчигдөж байгаа олон хүн бий.
Манай Монголчууд хэзээ ухаарч, бие биенээ хайрлах гээд байгаа юм мэдэхгүй байна. Би л болж байвал, миний үр хүүхэд л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэхүйгээр амьдарч байгаа шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй.
Яагаад би Монголд өөрийнхөөрөө амьдарч болдоггүй юм. Хүний эрх гээд л яриад байдаг. Тэр нь хаана үйлчлээд байгаа юм. Урд нь олон удаа зодуулж байхад хүний эрхийн үндсэний комисс хүртэл нэг сар сенсаци болгоод л өнгөрсөн” гэлээ.
Харин энэ талаар ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн А.Шинэбаяр,
Осоржамаагийн хувьд өргөмөл ээжийнх нь төрсөн дүү н.Батбаатар гэх хүнд сураар зодуулсан гэж байгаа. Энэ асуудлаар 7 дугаар 16-ны өдөр ЧД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр гомдлоо гаргаад, шалгалтын ажиллагаа явж байгаа юм байна билээ. Энэ бол яалт ч үгүй хүний эрхийн зөрчлийн асуудал. ХЭҮК-оос ялгаварлан гадуурхалтыг бодлогын хэмжээнд зохицуулах үйл ажиллагаа явуулсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд бид 7 дугаар сарын 7-нд бүх аймгуудын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн байгаа. Осоржамаатай өнөөдөр гурван цагаас албан ёсоор уулзъя гээд дуудсан. Энэ хүнд тохиолдож байгаа үйл явцыг сонсож ойлгох, цаашид хүний эрхийн талаар зөвлөгөө өгөх, дараагийн шаардлагатай алхамуудыг хийнэ” гэв.