Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. УИХ-ын гишүүдээс хамгийн үнэтэй машинтай таван гишүүн ба машингүй хэмээн мэдүүлсэн гишүүдийн мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын гишүүдээс Ц.Анандбазар жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570-1, жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200- 1, микроавтобус Toyota, Alphard- 1, тусгай зориулалтын машин, Mercedes Benz, ND4190CS4J-1, нийт үнэлгээ 963 сая төгрөг аж.
1. Ц.Анандбазар 953 сая төгрөг
2. Ш.Адьшаа- 952 сая төгрөг
3. О.Цогтгэрэл-825 сая төгрөг
4. Ц.Цэрэнпунцаг- 736 сая төгрөг
5. Ч.Ундрам-533 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтайгаараа тэргүүллээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Сэргэлэн, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Д.Ганбат, С.Бямбацогт, Ж.Батжаргал, С.Батболд, Т.Аубакир нар машингүй гэж мэдүүлжээ.