Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас энэ оны долдугаар сарын 19-өөс есдүгээр сарын 30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна.
Хамрагдах хүрээ:
- 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
- Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн
Дараах тохиолдолд виз сунгагдахгүй:
- Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
- E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
- Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
- Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
- Гэмт хэрэгт холбогдсон
Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй. Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой юм байна.