АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав. Та бүхэнд УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй гишүүдийн мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
Л.Оюун-Эрдэнийн танхимаас Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгө, орлого бүртгэгдээгүй байна. Тэрбээр 2021 онд анх сайд болсон тул хөрөнгө орлогын мэдүүлэг нь 2020 оныход бүртгэгдээгүй аж
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрээр 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээ 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ.
Д.Өнөрболор гишүүн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 372 сая төгрөгийн зээлтэй. Тэрээр,
- “СӨҮЛ” (5 хувь),
- “Зэндмэнэ хурх” (100 хувь),
- Энокси (100 хувь),
- “Роял виндөү” (80 хувь),
- “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг аж.