Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргааш иргэдэд шилжүүлж эхэлнэ гэж Татварын ерөнхий газар мэдээлэв.
Сангийн сайдын тушаалд “Төрийн сангийн газар санхүүжилтийг Төрийн сан дахь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд ажлын 20 хоногийн дотор санхүүжүүлнэ” гэж заасан. Тэгэхээр ТЕГ энэ сард багтаан иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэх үүрэгтэй юм.
Энэ удаад 1.1 сая иргэнд нийт 45 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. Хэдийгээр цар тахлын улмаас олон ААН-үүд удаан хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон ч НӨАТ-ын орлого өссөөр байгаа юм.
- 2012 онд – 497 тэрбум төгрөг
- 2013 онд – 568 тэрбум төгрөг
- 2014 онд – 546 тэрбум төгрөг
- 2015 онд -482 тэрбум төгрөг
- 2016 онд – 493 тэрбум төгрөг
- 2017 онд – 734 тэрбум төгрөг
- 2018 онд – 898 тэрбум төгрөг
- 2019 онд -1 их наяд төгрөг
- 2020 онд- 2.2 их наяд төгрөг
- Энэ оны эхний 5 сард 1 их наяд төгрөгийг НӨАТ-аас улсын нэгдсэн төсөвт бүрдүүлжээ.