Бөхийн төрлүүдийн 2021 оны өсвөр үеийн ДАШТ долоодугаар сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Манай улсаас “Женко” клубийн тамирчин, Япон улсад амьдардаг эгч дүүс Бямбасүрэнгийн Хулан, Халиун нар аавынхаа хамт тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Дунай мөрний эргийг зорив. Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан. Тэгвэл өдгөө олимп, дэлхийн олон аваргуудыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа юм.
Эгч дүүс тус сургуульд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн домогт дасгалжуулагч Казүхито Сакайгийн (С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо гээд олон алдартнуудын багш) удирдлага дор бэлтгэлээ базаадаг.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо