Коронавирусийн халдварын тархалт буурах төлөв ажиглагдаж байгаа ч хөл хөдөлгөөний эрчим нэмэгдсэнээр тархалт дахин ихсэж болзошгүйг ЭМЯ-наас өнөөдөр анхаарууллаа.
Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэний сүүлийнх нь зургаадугаар сарын 20-ны үед ажиглагдсан. Зургаадугаар сард өвчлөлийн харьцаа Улаанбаатарт 55 хувь, орон нутагт 45 хувийг эзэлж байв. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад орон нутагт халдварын тархалт харьцангуй нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэв.
Өнгөрөсн долоо хоногт хийсэн коронавирусний шинжилгээнээс эерэг хариу гарсан нь 19.3 хувь болж буурчээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт буурч байгаа хэдий ч иргэдийн хотоос гарах хөдөлгөөний улмаас орон нутагт халдвар нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулав.