Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн гурван жилийн судалгаагаар бага насны 12 мянга гаруй хүүхэд түлэгдэж эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авчээ. Үүний дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж, мэс засалд орсон байна.
Тиймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн 2021 оны 3-р тогтоолд хүүхдийн өндөр өртөгтэй түлэгдэлтийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар тусган гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл хүүхдийн оношоос хамааран 259 мянган төгрөгөөс 38 сая төгрөг хүртэлх түлэгдэлтийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах болсон байна.