Олны шүүмжлэлийг дагуулаад буй Нүдэн гоо дууны кпипний талаар дуучин Б.Баяр-Отгон тайлбарлахдаа, “Нийтийн дуу гэхээр дээл өмссөн бүсгүй, уурга барьсан залуу байх ёстой биш шүү дээ. Би залуу хүний хувьд арай өөр өнцгөөс бодож шинэлэг байхыг хичээсэн юм. Гэтэл олон хүнийг бухимдуулаад хаячих шиг боллоо.
Яруу найрагч нь надад хэлэхдээ ганцхан нүдийг илэрхийлэхгүй шүү гэж захиж, хэлсэн юм. Тиймээс эмэгтэй хүний гоо сайхныг бүх талаас нь магтан дуулж, түүнийгээ клипээрээ харуулахыг хүссэн.
Түүнээс биш буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, садар самуун сурталчлах гэсэн утга санаа, зорилго ердөө байхгүй. Гэтэл олон нийтээс нэлээд сөрөг хандлага, шүүмжлэл гарсан бололтой. Гэхдээ зөв талаас нь ойлгож, хүлээж аваасай гэж л хүсч байна” гэлээ.