Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-ны мэдээлснээр өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 1364 тохиолдол илэрчээ.
Нийт илэрсэн тохиолдлын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан нийт тохиолдол 144 492 болж байна.
Харин мөн хугацаанд 3730 хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас гарснаар нийт 121 953 хүн эдгэрээд буй юм. Түүнчлэн коронавируст халдвары улмаас 9 хүн өчигдөр нас баржээ.