Өнөөдөр ОХУ-н СПУТНИК-V вакцины 20 мянган тунг хүлээж авлаа. Энэхүү вакциныг эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн оруулж ирж байгаа билээ. Ингэснээр манай улс ОХУ-ын СПУТНИК-V вакцины эхний тунгаа авсан иргэд маань бүрэн тундаа хамрагдах боломжтой боллоо.
Тодруулахад, Спутник-V вакцины 2-р тун нь улсын хэмжээнд нийтдээ 30 мянган тун орж ирсэн, үүний 20 мянган тунг нь Монгол эм Импекс концерн гэрээний дагуу оруулж иржээ.
Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн горимоор ажиллаж байгаа. Өнөөдөр ажиллаж байгаа 14 цэгт 20 багийн 141 эмч, ажилчид ажиллан нийт 3,159 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Иргэн та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан дархлаажуулалтдаа хамрагдана уу.