Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн билээ.
Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж буй. Ирэх Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, тус комиссыг байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргах юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан" гэж хэлсэн юм.