Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ.
Энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.
Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна. Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.
Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.
ОЛИМП, ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ
Токио-1964 он 17 /4
Мехико-1968 он 14 / 4
Мюнхен-1972 он 37 /2
Монреаль-1976 он 30/2
Москва-1980 он 39 / 4
Сөүл-1988 он 24 / 4
Барселона-1992 он 27 / 6
Атланта-1996 он 12 / 4
Сидней-2000 он 12 / 8
Афин-2004 он 13 / 7
Бээжин-2008 он 14 /14
Лондон-2012 он 16 /13
Рио-2016 он 26 / 17
Токио-2020 он 18 /25
Эх сурвалж: Монголын Үндэсний олимпийн хороо