Тээврийн цагдаагийн албанаас Налайх дүүргийн Тэрэлжийн зам дээрээс иргэдэд мэдээлэл хүргэлээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат “Цагдаагийн байгууллага болон тээврийн цагдаагийн хамт олон орон нутаг руу зорьж байгаа замуудад ажиллаж байна. Налайх дүүргийн Тэрэлжийн зам дээр хоёр талдаа буюу Улаанбаатар хотоос гарч байгаа болон Улаанбаатар хот руу зорьж орж байгаа хөдөлгөөн маш их байна. Өнөөдөр 14:00 цагт Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн эрчмийг үзэхэд нийт хөдөлгөөнд оролцох боломжтой тээврийн хэрэгслийн 9.8 хувь нь л хөдөлгөөнд оролцож байсан. Нийслэлд хөдөлгөөн багатай, аялж, зугаалах зорчих хөдөлгөөн маш их байна. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар аюулгүй байдлаа хангаж оролцохыг зөвлөж байна. Налайх дүүрэг дэх энэхүү хөдөлгөөний ачаалал орой хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа.
Жолооч нар холын замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа ханган зориулалтын хамгаалалтын хэрэгслээ заавал зүүж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна”
2020 онд зам тээврийн ослын улмаас 431 хүний амь нас эрстсэн. Иймд жолооч та холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хурдаа тохируулан зорчоорой.