Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Наадмын ес хоногийн амралтын өдөр эхэлсэнтэй холбоотойгоор аялал зугаалгад явах хүмүүсийн тоо нэмэгдсэн.
Тэгвэл Хөвсгөл нуурын орчимд өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган аялагч амарч байгаа аж. Тодруулбал, өчигдөр Намнангийн арын постоор 1942 тээврийн хэрэгсэлтэй 7154 иргэн нэвтэрсэн байна. Улмаар нийт амрагчийн тоо 10 мянгад хүрчээ.
Хөвсгөл нуур руу очиж буй иргэдээс Намнангийн арын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа бөгөөд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн болон вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлж байгаа.